fitness
  • 359 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

Нүүрсний хулгайг эсэргүүцэж байгаа иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байна.

"Зарим иргэн суулт зарлан хонож байгаа бөгөөд тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. Өчигдөр орой 25 хүнийг эрүүл мэндийг хамрууллаа. Хоёр цаг тутам эрүүл мэндийг хянана. Жагсагчид дундаас хүн осгосон асуудал байхгүй" хэмээн НЭМГ-аас мэдээлэв.

Жагсагчдын зүгээс гэр барих зөвшөөрөл олгохгүй, бие засах газаргүй байгааг хэлж байсан. НЗДТГ-аас өчигдөр орой төв талбайд том оврын гурван автобус байрлуулж дулаацах боломжоор хангажээ. Мөн талбайн урд талын бие засах газрыг ажиллуулж эхэлсэн гэв.

Харин гэр барих зөвшөөрөл болон жагсагчдын түр штабыг байрлуулах газраар хангах асуудлыг өнөөдөр шийдэхээ мэдэгдсэн байна.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас төв талбайд хонож байгаа жагсагчид, цагдаа болон эмнэлгийн ажилчдад халуун хоол, цайгаар үйлчилж эхэлжээ.

Жагсаал хийж байгаа иргэд "Шударга эрүүл нийгмийг хүсэж байна", "Хулгайлагдсан хөрөнгөөр 2023 оны төсвийг бүрдүүл", "Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла" хэмээн эрх баригчдаас шаардсаар байна.

Бусад мэдээ

Ш.Раднаасэд: Би УИХ-ын гишүүний эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн байна

Ш.Раднаасэд: Би УИХ-ын гишүүний эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн байна

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ы

Зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Замын-Үүд чиглэлд цагийн хуваарь нэмэгдлээ

Зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Замын-Үүд чиглэлд цагийн хуваарь нэмэгдлээ

Зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Замын-

Ариунзул С.
Ариунзул С.