fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.

Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор Ч.Даваабаяраар ахлуулсан энэ зөвлөл анхдугаар хуралдаанаа хийн, ажлынхаа талаар санал солилцож, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэж байна.


Бусад мэдээ

Албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг хасчээ

Албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг хасчээ

Төсвийн хэмнэлт нэрээр нийслэлийн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингаас 213 мянган төгрөгийг

Донгой багт 10 мянган мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байна

Донгой багт 10 мянган мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байна

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа хэдий ч бусад

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.