fitness
  • 462 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын албанаас анхаарууллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар гол, нуурын мөс цөмөрсөн 26 удаагийн дуудлага тус албанд ирсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 21 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Мөн Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Цас шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Цас шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сүхбаатар аймгийн нутгаар ахиух

2023 оны хамгийн өндөр хүлээлттэй шилдэг 11 аймшгийн кино

2023 оны хамгийн өндөр хүлээлттэй шилдэг 11 аймшгийн кино

Энэ жил биднийг ямар аймшгийн кинонууд хүлээж байгааг хамтдаа сонирхвол ямар вэ?1. ‘M3GAN’Хүүхэлдэйт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн