fitness
  • 493 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Өвөр Жанчивлан орчим 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан, Багануур дүүргийн Нарийний ам гэх портер, приус-30 машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Бусад мэдээ

ХӨСҮТ:ТАЙВАНИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ, СУДАЛГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

ХӨСҮТ:ТАЙВАНИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ, СУДАЛГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа эрүүл мэндийн салбарын хөгжи

"ТАВАН ШАР"-Д ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИНА

"ТАВАН ШАР"-Д ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИНА

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Ариунзул С.
Ариунзул С.