fitness
  • 249 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25
  • Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн эхэллээ
  • Эхний өдөр Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртэв. 28 настай Б.Эрхэмбаяр орос бөх Руфат Алескеров, Европын аваргын хүрэл медальт Латвийн Антони Дэ Анжелис, Европын аваргын мөнгөн медальт Их Британийн Самуэл Хол нарыг ялж хагас шигшээд шалгарсан.

Гэвч хагас шигшээд их дуулгын хошой мөнгөн медальт Узбекистаны Мухриддин Тилоловт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Гусман Киргизбаевыг ялж медалийн тавцанд зогссон юм.

Эрэгтэй -66 кг жинд мөн Ганболдын Хэрлэн зодоглосон боловч шигшээ 16-д энэ оны Казахстаны их дуулгын аварга Испанийн Дэвид Гарсиа Торнэд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тус жинд Гүржийн Важа Маргелашвили аваргалав.

Абу Дабигийн их дуулгад Монголын гурван тамирчин оролцож байгаа ба өнөөдөр Лхамаагийн Энхдөл зодоглоно. Тэрээр эхний шатанд Их Британийн Этан Найрнтай барилдана.

Бусад мэдээ

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр сунгав

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр сунгав

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11

Ариунзул С.
Ариунзул С.