fitness
  • 264 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27
  • Түүний орлого 1.1 тэрбум ам.долларт хүржээ
  • Аялан тоглолтоороо АНУ-ын ДНБ-д $4.3 тэрбумын ашиг оруулсан
  • Түүний тоглолтын кино нээлтийн долоо хоногтоо л $93 саяд хүрэв

“Bloomberg”-ээс АНУ-ын дуучин Тэйлор Свифтийн орлого 1.1 тэрбум ам.доллар болсныг зарлажээ. Ингэснээр дуучин бүсгүй албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд бичигдэж эхэллээ. Энэ амжилтад хүрэхэд түүний “Eras” аялан тоглолт чухал үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тодруулбал уг тоглолт дангаараа зарим жижиг улс орнуудын эдийн засагтай дүйхүйц хэмжээний орлого олсон юм. Тэрбээр зөвхөн дуу хөгжим, тоглолтоороо энэ амжилтад хүрсэн цөөн уран бүтээлчдийн нэг болж буйгаараа онцлог.

Түүний энэ жилд АНУ-д хийсэн 53 аялан тоглолт улсынхаа ДНБ-д 4.3 тэрбум ам.долларын ашиг оруулсныг мөн “Bloomberg”-ээс онцолжээ. Түүний аялан тоглолт дуусаагүй бөгөөд дахин 89 тоглолт хийх хуваарьтай байна.
“Bloomberg” уг тооцооллыг зөвхөн олон нийтэд ил болсон тоо баримтад тулгуурлан хийсэн. Ингэхдээ дуучин бүсгүйн таван байшингийн үнэ, цомгийн борлуулалт, тоглолтын тасалбар, бараа бүтээгдэхүүнээс олсон орлого зэргийг харгалзан үзсэн гэв.

Мөн Тэйлор Свифт өөрийн аялан тоглолтын киног зах зээлд гаргаж, дөнгөж эхний долоо хоногтоо л борлуулалт нь 93 орчим сая ам.долларт хүрсэн. 

Эх сурвалж: Bloomberg

Бусад мэдээ

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум эхлэв

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум эхлэв

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин

“Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ

“Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ирэх жилд нэг сая ж

Ариунзул С.
Ариунзул С.