fitness
  • 284 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Вайт Эвэнт Холл” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа. Наймд улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.

Дараагийн барилдаан ирэх 7 хоногт 11 дүгээр сарын 11-нд 13:00 цагаас ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 11 дүгээр сарын 12-нд 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Бусад мэдээ

Монголын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк тооцоолжээ

Монголын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк тооцоолжээ

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Бага тойруу дахь бүх байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлэх захирамж гарав

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Бага тойруу дахь бүх байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлэх захирамж гарав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотыг өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.