fitness
  • 408 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-19

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ши Шао Хуа нарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсан.

Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” -ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсан.

Ши Шао Хуаг гэгч эмэгтэй 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсан.

Улсад их хэмжээний хохирол учруулсан эдгээр үйлдэлд нь яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Учир нь яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: ХУД ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Бусад мэдээ

Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихсэх тусам өөрийгөө илэрхийлэх чадвар муу хөгждөг

Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихсэх тусам өөрийгөө илэрхийлэх чадвар муу хөгждөг

Бага насны хүүхдийг дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамаарлаас урьдчилан сэргийлж, зөв дадалд хэвшүүл

Нүүрсний экспортод эрсдэл үүсээгүй. Өдөрт 1,000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна

Нүүрсний экспортод эрсдэл үүсээгүй. Өдөрт 1,000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалансэтгүүлч

Ариунзул С.
Ариунзул С.