fitness
  • 271 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-15

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын 14-ний 08:00 цагаас 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл нутгийн хойд хагаст 0-34 сантиметр зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 34 сантиметр, Увсын Малчин 28, Улаангом 25, Булганы Могод 18, бусад хэсгээр 0-17 сантиметр цасан бүрхүүл тогтжээ.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-5 миллиметр цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд тогтсон байна.

Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4-4.3, бусад нутгаар 0-3.8 миллиметр цас, нойтон цас орж, цасан шуурга шуурчээ.

Cалхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан.


Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны талаар ярина

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Үндэсний баялгийн сангийн т

БНХАУ руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх ЗААВАР

БНХАУ руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх ЗААВАР

Шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.