fitness
  • 446 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст явган шуургатай байна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Энэ сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -22...-27 градус,  өдөртөө    -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Бусад мэдээ

Тавдугаар сарын 29-нөөс улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалт хийж эхэлнэ

Тавдугаар сарын 29-нөөс улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалт хийж эхэлнэ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуу

Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байг

Ариунзул С.
Ариунзул С.