fitness
  • 213 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-21

БТСУХорооноос мэдээлснээр Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан байна.

Тодруулбал Унгарт болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Дараа нь Болгарт болсон ОУТХ-ны тэмцээний 3,000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртсэнээр Нидерланд улсад арванхоёрдугаар сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авчээ.

зураг
 
зураг
 

Харин ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртсэнээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгарт болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм байна.

Бусад мэдээ

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги бодлого боловсруулав

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги бодлого боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий тө

Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох марафон гүйлтэд оролцох иргэдийн бүртгүүлэх заавар

Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох марафон гүйлтэд оролцох иргэдийн бүртгүүлэх заавар

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1,500 метрт гэр бүл,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.