fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-23

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол Их Британид төрийн айлчлал хийх үеэр Хаан Чарльз III  Blackpink хамтлагийн гишүүдийг Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одон медалиар шагнажээ.

аж байна” гэжээ.

Хамтлагийн гишүүд болох Женни, Жисү, Лиза, Рөүз нар Британийн хаантай одон гардуулах үеэрээ ярилцаж, хамтдаа гэрэл зураг авахуулжээ.

Шагналаа аваад ихэд баяртай хоорондоо ярилцаж буй охидыг харсан Хаан Чарльз "Энэ олон жилийн дараа та нар бие биетэйгээ ярилцсаар байгаа нь гайхалтай” хэмээн хошигноод "Би хэзээ нэгэн цагт та бүхний тоглолтыг үзнэ гэж найдаж байна” гэжээ.


Blackpink хамтлагийн гишүүд 2021 онд Глазго хотод болсон НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний COP26 уулзалтад оролцсон үүргийг хүлээн зөвшөөрч хүндэт гишүүнээр өргөмжилсөн гэж Букингемийн ордноос мэдэгдэв.

Тус хамтлаг өнгөрөгч долдугаар сард, Их Британийн томоохон хөгжмийн наадмыг тэргүүлсэн анхны К-поп хамтлаг болсон юм. Тодруулбал тэд Лондонгийн төвд байрлах BST Hyde Park-д 65,000 үзэгчтэй тоглолтоо хийсэн.

2016 онд дебютээ хийснээсээ хойш Blackpink нь дэлхийн хамгийн амжилттай яваа охидын хамтлагуудын нэг болж чадсан билээ.

Эх сурвалж: CNN


Бусад мэдээ

УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙГ СУУРЬ ХОНИОР МЯЛААЖЭЭ

УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙГ СУУРЬ ХОНИОР МЯЛААЖЭЭ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан М.Бадарч өөрийн аав М

Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөлдөө бэлдэж байна

Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөлдөө бэлдэж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид өвөл, хаврыг хүндрэл, эрсдэл багатай даван туулах зорилгоор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.