fitness
  • 422 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-21

"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн уг дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад ороод байгаа юм. 

 

Монголын "The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон. Ийнхүү тэд дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байгаа билээ. 

 

Мөн "The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт 10 дугаар сарын 26-наас эхэлж, энэ оныг дуустал үргэлжилжлэх аж. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцохоор болжээ.

Бусад мэдээ

БНСУ-ын усны салбарын туршлагатай танилцахаар мэргэжилтнүүд явлаа

БНСУ-ын усны салбарын туршлагатай танилцахаар мэргэжилтнүүд явлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн газар, ЮНЕСКО-ийн Усны аюулгүй байда

“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа

“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгы

Ариунзул С.
Ариунзул С.