fitness
  • 666 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-29

Онцгой байдлын алба хаагчид цас шаварт суусан автомашиныг татан гаргаж, 10 хүний амь насыг аварчээ

Төв аймгийн Баян сумын Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцагаан сумын чиглэлд зорчиж явсан Портер загварын автомашин /3 хүүхэд, 2 том хүн/ цасанд сууж, төөрсөн тухай дуудлагыг өчигдөр /11.28/ 09:54 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хятадын дэрс” гэдэг газарт иргэн Н /45 настай эрэгтэй/-ийн “Портер” загварын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан байсныг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргаж 5 иргэнийг Багахангай дүүрэгт хүргэсэн.

Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүрхэн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 205 км, сумаас баруун хойд зүгт 20 км/-т Суудлын автомашинтай 3 хүүхэд, 2 том хүн цасанд суусан тухай дуудлагыг мөн өдөр 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын Баян багийн Засаг даргаар ахлуулсан алба хаагчид очиж тус аймгийн Иххэт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргаж 3 хүүхэд, 2 том хүнийг автомашинтай нь сумын төвд хүргэсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Байгалийн хийн хоолойн төслийг Хятадын тал анх удаа албан ёсоор баталгаажууллаа

Байгалийн хийн хоолойн төслийг Хятадын тал анх удаа албан ёсоор баталгаажууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлцэлд хүрсэн нэг чухал асуудал нь хийн хоолойн төсөл байв.

Грекийн иргэн Евгения Фаразаг Монголын аялал жуулчлалын элчээр томилов

Грекийн иргэн Евгения Фаразаг Монголын аялал жуулчлалын элчээр томилов

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Грек Улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсыг Грек Улсад сурталчилж хоёр У

Ариунзул С.
Ариунзул С.