fitness
  • 230 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад буй. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Шүүх байгуулах хуулийг нүүрсчид эсэргүүцэж байгаа. Нэг нүүрсний тээврийн машины зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа хуучин нь 200 гаруй сая төгрөг, дунджаар 350 сая, шинэ нь 420 сая төгрөг юм билээ.

20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон.

Авлигачид анхан шатны шүүх дээр цаг хождог, хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг, хэргээ буцаалгаж ял завшдаг схем рүү орсон. Хэдэн тэрбум, их наядаар нь хулгай хийсэн хүмүүс хэдхэн сая төгрөгөөр торгуулаад л гараад байна. Энэ асуудлыг л болъё гэж байгаа юм. Дээд шүүх Монгол Улсын шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авлигачдад энэ нүүр царайгаа ил тод харуулаач гэж байна. 

Анхан шатны шүүгч рүү заагаад тэр тэгсэн энэ ингэсэн гээд суугаад баймааргүй. Хяналтын сонсгол явуулаад томоохон хэргүүд илрээд байгаа. УИХ, парламент ял оноодог газар биш. Бидний гол үүрэг идсэн уусныг нь л илчлэх" хэмээв. 

Бусад мэдээ

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ

"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээллээ

Иргэд ирэх сарын 1-нээс дээрх хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах болж байна.Цахи

Гаалийн байгууллагад 400 гаруй сул орон тоо байна

Гаалийн байгууллагад 400 гаруй сул орон тоо байна

ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.