fitness
  • 177 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьж буй. Түүний  ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ.

Б.Ганхуягийг эгч “Б.Ганхуяг 2022 оны 12 сарын 7-ноос хойш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүний биеийн байдал өнгөрөгч есдүгээр сараас огцом муудсан. Ар гэрийнхэн нь маш их санаа зовсон. Өмнө нь даралт ихсэх, багасах зэрэг ямар нэг байдлаар эрүүл мэндийн асуудал үүсэж байгаагүй. Бидний таамгаар есдүгээр сарын 12-ны шүүх хурал дээр Б.Ганхуяг маш ноцтой мэдээллүүдийг хэлж намайг болон ар гэрийнхнийг минь хамгаалалтад аваасай гэж хүссэн. Гэвч хуулийн байгууллагууд боломжгүй гэдэг хариуг хэлсэн нь цахим сүлжээгээр түгсэн байгаа.

skip-share

Есдүгээр сарын 12-ны шүүх хурал дээр Б.Ганхуяг маш ноцтой мэдээллүүдийг хэлсэн. Ингээд есдүгээр сарын 23-нд даралт нь огцом унаж, толгой хүчтэй өвдөж, бөөлжсөн, суулгасан.

Ингээд есдүгээр сарын 23-нд даралт нь огцом унаж, толгой хүчтэй өвдөж, бөөлжсөн, суулгасан. Улмаар бид эмнэлэг болон холбогдох байгууллагуудад түүний биеийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх хүсэлтийг өгсөн. Есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч очин уулзаж, биеийн байдлыг мэдсэн. Ингээд тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн.  Эмчлэгч эмчтэй нь ар гэрийнхэн нь уулзахад “Биеийн байдал тогтворжиж байна” гэж хэлсэн. Нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд тогтвортой, эмгэг, зовуур байхгүй гэдэг тодорхойлолтуудыг өгч байв.

Аравдугаар сард хөл дээр нь олон шарх үүссэн байна, бусад үрэвслүүдэд нарийн шинжилгээ хийх ёстой. Арьс өнгөний эмнэлэг бий. Энд үзүүлж оношийг нь тогтоож өгөөч гэж хүссэн боловч мөн л 461 дүгээр ангиас биеийн байдал хэвийн гэдэг хариулт өгсөөр л байсан.

Бидний хамгийн гомдолтой зүйл бол яагаад хүний биед шарх, сорви байсаар байхад хэвийн гээд байна вэ, энэ нь үрэвсээд цааш цусанд орох гээд олон сөрөг дагавар бий. Шарх, сорви эдгэрэхгүй, хоол идсэний дараа байнга дотор муухайрах, бие сул байсан тул 11 сарын 21-нд хорих байгууллагын хамгаалалт дор Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ингээд үс, цус, шээснээс хүнд металл, хордлогын шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 11 дүгээр сарын 30-нд өмгөөлөгчөөр дамжиж ирсэн.

skip-share

Бид зохиогоод яриад байгаа юм биш, энэ бол Хор судлалын үндэсний төвийн тодорхойлолт.

Шинжилгээний хариунд хүний биед байх ёстой хүнд металлын хордлогуудын талаар дурдсан байна. Тухайлбал, цуснаас нь хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн байна. Энэ нь цус болон үс, шээснээс илэрсэн. Хүнцэл бол хүнд металлын хор. Ингээд арванхоёрдугаар сарын 6-нд дахин шинжилгээ авсан, хариу ирээгүй байна.

Үүнийг бид цагдан хориод, санаатайгаар хордуулах гэсэн, санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Одоо бид хордлогыг тайлуулахыг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн ч, үйлдээгүй ч бай хүн эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Бид зохиогоод яриад байгаа юм биш, энэ бол Хор судлалын үндэсний төвийн тодорхойлолт” гэлээ.

“Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Эл сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт уламжилжээ.

Гэвч Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Тэрбээр шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах үйл ажиллагаанд хэн боловч хөндлөнгөөс оролцох хориотой. Тиймээс би Засгийн газрын гишүүн, сайдын хувьд, Түр хорооны даргын хувд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авчрах боломжгүй. Энэ тохиолдолд би шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үр дагавар яригдах юм. Энэ бол гэмт хэрэг болно" гэсэн юм.

Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг нүүрсний сонсголд ямар шалтгаанаар оруулахгүй байгааг, энэ хэрэгт холбоотой бусад хүмүүс эрх чөлөөтэй, харин түүнийг ганцаарыг нь хорьж байгаад тайлбар хэлэхийг шаардав.

Бусад мэдээ

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд Хятад улстай хамтарна

Түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд Хятад улстай хамтарна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад с

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.