fitness
  • 291 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

Хэнтий аймгийн төвөөс урагш 200 км-т 12-р сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Өндөрхаан сумаас Бор-Өндөрийн чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэж явсан Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12-р сарын 6-ны 01:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан 54 настай эрэгтэй Ц, 51 настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эрлийг мөн өдрийн 01:25 цагаас эхлэн зохион байгуулж 04:30 цагт 
Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т орших орших Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг  Хөөврийн хөтөл гэдэг газраас эсэн мэнд олжээ. Автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Бусад мэдээ

ДЭМБ-ын зөвлөхүүд олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг сайжруулахад тусална

ДЭМБ-ын зөвлөхүүд олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг сайжруулахад тусална

Олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг сайжруулахад дэмжлэгийг нэмэгдүүлэхээр Дэлхийн эрүүл мэнд

ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг орон нутагт олгов

ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг орон нутагт олгов

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг да

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.