fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Улаанбаатар хотын төв талбайд "FIBA 3x3 Women's Series Ulaanbaatar Stop 2026" тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Энэхүү гранпри тэмцээнд дэлхийн шилдэг болон үндэсний шигшээ багуудаас бүрдсэн нийт 16 баг хурд хүчээ сорих бөгөөд Монголын эмэгтэй шигшээ баг "MGL3x3 WS Qualifier" тэмцээнээс эрхээ авч, эх орныхоо талбайд албан ёсоор өрсөлдөхөөр шалгараад байна.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд

  1. Онолбаатарын Хулан (Багийн ахлагч, гол холбогч)
  2. Бат-Эрдэнийн Ариунцэцэг
  3. Эрдэнэбаярын Нарангоо
  4. Батсуурийн Болор-Эрдэнэ (эсвэл Цэнджавын Болорцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарын тамирчид тэмцээний тактикаас шалтгаалан сэлгэж тоглодог).

Зургаадугаар сарын 23-28-ныг дуустал үргэлжлэх 3х3-ын нэгдсэн хуваарь:

Зөвхөн эмэгтэйчүүдийн тэмцээнээс гадна Сүхбаатарын талбайд бүтэн долоо хоногийн турш эрэгтэй, эмэгтэй дэлхийн шилдгүүд дараах хуваариар тоглоно:

  • 6.23-24 Sukhbaatar Challenger 2026, эрэгтэй багуудын Дэлхийн аялан тоглолтын эрх олгох тэмцээн.
  • 6.25-26 FIBA 3x3 Women's Series Ulaanbaatar Stop 2026, Дэлхийн шилдэг 16 эмэгтэй багийн өрсөлдөөн.
  • 6.27-28 WT Ulaanbaatar 2026, 3х3 сагсан бөмбөгийн оргил тэмцээн болох Эрэгтэй багуудын Дэлхийн мастерс (World Tour).

Сагсан бөмбөг сонирхогчид энэ сарын сарын 25, 26-ны өдрүүдэд Төв талбайг зорьсноор дэлхийн хэмжээний эмэгтэй сагсан бөмбөгчдийн гал гарсан тоглолтыг дэргэдээс үзэх боломжтой. 

Мэдээг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн