fitness
  • 616 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

Мексикийн 51 настай Бланка Ареллано онлайнаар нэгэн Перу залуутай танилцаж, түүнтэйгээ уулзахаар нийт 5000 орчим км замыг туулан очжээ. Тэд анх онлайн тоглоомоор танилцсан байна. Удалгүй хоорондоо харилцдаг болж, бодит амьдрал дээр уулзахаар шийдэн ниссэн ажээ.

Тэрээр 10 сарын 31-нд 37 настай Хуан Пабло Есүс Виллафуэрт гэх залуутайгаа уулзахаар Лимаг зорин гарсныг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Түүнээсээ хойш долоо хоногийн дараа буюу 11 сарын 7-нд тэр гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан. Тэр үед үеэл Карла Арелланод бүх зүйл сайн байгаа, хоорондоо дажгүй зохицож байгаа тухайгаа хэлсэн байна.

Түүнээс хойш тэрээр дахин холбоо бариагүй учраас санаа зовсон Карла түүнийг хайж Твиттерт пост оруулжээ.

Тэрхүү постон дээр "Би ийм байдалд орно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Гэхдээ би та бүхнээс энэхүү постыг цааш түгээж, амьдралын минь хамгийн нандин эрхэм хүнийг олж өгөхөд туслаач хэмээн хүсэж байна. Миний авга эгч Бланка Оливиа Ареллано 11 сарын 7-ны даваа гарагт Перуд алга болж, сураг тасарсан. Бид түүний амь насны төлөө санаа зовж байна" хэмээн бичсэн байжээ. 

Тэрээр сүүлдээ Виллафуэртотой холбогдож асуусан ба "Тэр Мексик рүү буцахаар шийдсэн" гэх хариулт олж сонсжээ.

"Тэд хамт Хуачод байсан. Дараа нь тэр ганцаараа Лима явж, Мексик рүү буцах гэж байсан ч тэр чигтээ сураггүй болсон" хэмээн Твиттерт мэдээлжээ.

11 сарын 9-нд Хуачогийн эргийн хажуугаас загасчин эр нүүр нь танигдах аргагүй болсон тасарсан толгойг олсон байна. Дараа нь гар, цамц, бөгжтэй ганц хуруу гэх мэт олдож, эд эрхтнүүд нь харин алга болсон байжээ. Цагдаа нар ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, бөгжийг таниулснаар Бланка мөн болохыг тогтоосон байна.

11 сарын 17-нд эмэгтэйн уулзахаар явж очсон залуу болох Виллафуэртог аллагад сэжиглэн баривчилсан ба мөрдөгчид энэхүү хэргийг эд эрхтний наймаатай холбон шалгаж байгаа аж.

Перугийн цагдаагийн байгууллагаас өгсөн нэгэн мэдээлэл тухайн хотын сонинд нийтлэгдэж, үүн дээр "Хуан Пабло Виллафуэрто өмнө нь хүний наймааны хэргээр баривчлагдаж байсан" хэмээсэн байжээ.

Мөн мөрдөгчдийн зүгээс түүнийг ганцаараа энэхүү хэргийг үйлдээгүй хэмээн таамаглаж буй. 

    Бусад мэдээ

    Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн г

    Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

    Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

    Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүү

    Ариунзул С.
    Ариунзул С.