fitness
  • 689 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 24-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн  баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Шөнөдөө Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -20...    -25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -21...-26 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Маргаашаас энэ сарын сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26- нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч,  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -28...-33 градус,  өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй

Хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Засгийн газраас

ТӨСӨВ 2024: Зам засварт 350 тэрбум төгрөг зарцуулна

ТӨСӨВ 2024: Зам засварт 350 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх оны улсын төсвөөс хамгийн өндөр санхүүжилтийг БШУЯ-нд хуваарилсан. Дараа нь Зам тээвэр, Барилга

Ариунзул С.
Ариунзул С.