Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын зам талбай хэт мөстсөнөөс болж иргэд унаж бэртэх, зам тээврийн осол гарах нь ихэсжээ. Бид энэ талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
-Танайхаас өдөрт хэдэн хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна?
-Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөртөө 400-500 хүн эмнэлгийн тусламж авч байна. Үүний 40 орчим хувийг халтиргаа гулгаанаас үүссэн осол гэмтэл эзэлж байна.
-Иргэдээ анхааруулга мэдээлэл өгөөч?
-Иргэд ихэвчлэн шагайн гэмтэл, ясны хугарал зэрэг гэмтлээр ирж байна. Иймээс халтиргаа гулгаанаас сэргийлж, зөөлөн ултай гутал өмсөх, замаар болгоомжтой гарах зэргээр гэмтэл бэртлээс сэргийлэх хэрэгтэйг онцоллоо.