fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад орлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах энэхүү төв нь зоогийн газар, худалдаа, үйлчилгээний танхимууд, йог, фитнесийн өрөө, хурлын танхимтай бөгөөд багш, оюутнуудын амрах, суралцах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг МУИС-ийн хөрөнгө оруулалтаар “Ситиланд марк” ХХК  гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч баримтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч баримтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авчээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэ

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Найр наадмын хөг өнгөрч намрын тариа, ногоо хураалтандаа анхаарах цаг хаянд иржээ. Энэ жилийн хувьд

Ариунзул С.
Ариунзул С.