fitness
  • 642 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.

"Ковидын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг гадаадад зорчиход нь албан паспорт олгох талаар тус тогтоолын төсөлд тусгасан. Жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрт эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байранд эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох замаар төрөөс үйл ажиллагааг дэмжих юм. Нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм.

Өнөөдөр сумын тамгын газрын дарга албан паспорттой бөгөөд гадаадад зорчдог. Ямар ч хэл усгүй гайхаж байгаад хүрээд ирдэг. Тийм учраас Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага гадаадад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна" гэлээ. 

Бусад мэдээ

Хүүхдүүдийн эрүүл ахуйн хэвшил муу, эцэг эхтэйгээ харьцах харилцаа дутмаг байна

Хүүхдүүдийн эрүүл ахуйн хэвшил муу, эцэг эхтэйгээ харьцах харилцаа дутмаг байна

Судалгаанд 51 сургуулийн 3,700 гаруй хүүхэд хамрагджээ. Судалгаан дахь эрүүл мэндийн зан үйлийн чигл

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл “Ху

Ариунзул С.
Ариунзул С.