fitness
  • 123 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив. 

Тус дүгнэлтэд УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн 29.3.3 дахь заалт нэмжээ. 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 


Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам МЕТА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яам МЕТА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр са

Монгол, Вьетнам улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол, Вьетнам улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д Төрийн албан айлчлал хийж буй.Энэ хүрээнд "Дипломат, албан, энгийн п

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн