fitness
  • 184 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-02

Өвөлжилт, хаваржилтын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өглөө. Тэрээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.

Нийт 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэн байгаа талаарх судалгаа бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат "Нийслэлд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 өрх байна. Эдгээр айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн ч зарим нь эсэрүүцсэн. Иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатай байна. Нэг л өдөр үер болох эрсдэлтэй" гэв.  

https://www.facebook.com/watch/?v=7517020261670642 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Япон улсад хийж байгаа төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Япон улсад хийж байгаа төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар Япон улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний 24/7 төвийг нээлээ

Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний 24/7 төвийг нээлээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өнөөдрөөс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн