fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Э 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээлдээ явлаа гэж гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон" талаарх гомдол, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна. Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.

Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.

Мөн 7 настай, 12 настай 14 настай хүүхэд алга болсон ч ар гэрийнхэн нь олсон байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Он гарснаас хойш 61 мянган автомашин импортоор орж иржээ

Он гарснаас хойш 61 мянган автомашин импортоор орж иржээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодр

Тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж үзүүлж эхэлсний 10 жилийн ой тохиож байна

Тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж үзүүлж эхэлсний 10 жилийн ой тохиож байна

Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн хэрэгжүүлсэн “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төслийг А

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн