Дөррөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшлаад байна.
УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.
Улсын хэмжээнд хорогдсон малын тоотой уялдуулан устгалын нэг цэгт 3000-3600 орчим сэг зэм булшлахад 21 аймгийн 317 сумын 1198 багийн 1675 байршилд сэг зэм устгалын цэгийг тогтоож ирүүлсэн.
Эдгээр цэгүүдэд устгалын ажлыг зохион байгуулж нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилж, уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, уст цэг, агуулах, бэлчээрийн нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ