fitness
  • 152 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-10

Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитр улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа "Нэхэмжлэлийн нэгдүгээр үндэслэл буюу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь Дэлхийн Допингийн Эсрэг дүрмийн дагуу байгуулагдаагүй. Үйл ажиллагаа явуулах эрхгүй болохыг тогтоолгох хэсгийг хүлээн авах боломжгүй. 

2023 оны Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос 2023 оны долдугаар сарын 12-нд М.Бадарчаас допингийн эсрэг шинжилгээ авсан. Шинжилгээ авах үйл явцтай бүх тал маргадаггүй. 

Эхний шинжилгээнээс АНДРОГЕНЫ АНАБОЛИК СТЕРОИД төрлийн бодис илэрсэн. Энэ төрлийн бодис Монгол Улсын эм, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Эмчилгээнд хэрэглэдэггүй хориотой бодис. Тамирчны Б шинжилгээний хариунаас дээрх бодис илэрсэн болох нь батлагдсан. 

Тамирчин биедээ хориглосон бодис оруулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэсэн зүйлийнхээ төлөө тамирчин өөрөө хариуцлага хүлээнэ. 

М.Бадарч хориотой бодис илэрснийг зөвшөөрөгдсөн замаар биед орсон эсэхийг нотолж чадаагүй нь допингийн зөрчил мөн. Тиймээс М.Бадарчийн шинжилгээний хариу хүчин төгөлдөр. М.Бадарч тав дахь удаагаа шинжилгээнд орох үеэр хориотой бодис илэрсэн. 

Сүүлд ирсэн гэрч М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор баримт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна. 

Ийнхүү Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" хэмээн ярилаа. 

Бусад мэдээ

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны 13:00 цагаас НӨАТ-ын сугалааны азтан тодруулах тохирол болно.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулиныг томилжээ

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулиныг томилжээ

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны манай улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогджээ.Тэрээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн