fitness
  • 87 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-14

Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9...+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Мөнгөнцэцэгийн Энхжаргал олимпын эрх авлаа

Мөнгөнцэцэгийн Энхжаргал олимпын эрх авлаа

Тайландын Бангкок хотод есөн өдрийн турш үргэлжилж буй боксын олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр өндө

Эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатай

Эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн