fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-16

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, нутгийн өмнөд хэсгээр халж хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас 17, 19-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +23....+28 градус дулаан, 17, 19-нд бага зэрэг сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна

15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна

“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорх

Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа

Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд ү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн