fitness
  • 373 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10

2023 оны 01-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө,Туул, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг болон цас багатай газраар +1...-4 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -7...-9 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

АТГ: ЖДҮ-ийн газрын удирдах албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлсэн

АТГ: ЖДҮ-ийн газрын удирдах албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлсэн

Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг

Нүүрсний сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ

Нүүрсний сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ

Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон б

Ариунзул С.
Ариунзул С.