fitness
  • 476 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдоод буй.

Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоох учиртай.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээс түүнд хилийн хориг тавьсан юм.

Прокуророос Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

Бусад мэдээ

“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлажээ

“Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлажээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэ

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах статистикийг Хууль зүйн сайд танилцуулав.Сайд Х.Нямбаатар "2022 онд я

Ариунзул С.
Ариунзул С.