fitness
  • 353 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-17

Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.

Тодруулбал, БНХАУ-ын "Xiamen Golden Dragon" үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.

Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.

зураг
 

Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.

Бусад мэдээ

Онцгой байдлын байгууллага буцалтгүй тусламжаар түргэний машинтай боллоо

Онцгой байдлын байгууллага буцалтгүй тусламжаар түргэний машинтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газарт буцалтгүй тусламжаар түргэний хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэ

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумд руу өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа хөдөллөө

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумд руу өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа хөдөллөө

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын

Ариунзул С.
Ариунзул С.