Монгол Улсын иргэн орон сууц анх удаа худалдан авсан болон амьдрах зориулалттай байшин барьсан тохиолдолд 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, оюутны сургалтын төлбөр төлсөн бол 10 хүртэлх хувийн татварын буцаан олголт авах боломжтой байдаг.
Эдгээр хөнгөлөлт, буцаан олголтыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-д тусгасан байдаг.
Тэгвэл 2024 онд эдгээр татварын хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргаж, баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас шилжүүлж эхэлжээ.
Үүнээс: