Олон Улсын Дотоод Аудиторуудын Институтээс жил бүрийн 5 дугаар сарыг Дотоод аудитыг сурталчлан таниулах сар болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сарын аяны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн Дотоод аудитын албанаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
Тодруулбал "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын газартай хамтран компанийн удирдлагуудад “Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Дотоод аудитын албаны аудиторууд, Хяналтын менежер, бүтээмжийн менежер, бизнес хөгжил хариуцсан менежерүүд болон газар хэлтсийн дарга нар хамрагдлаа.
Дотоод аудитыг сурталчлах сарын аяны төлөвлөгөөний дагуу компанийн www.ett.mn цахим хуудасны САНАЛ, ГОМДОЛ зэсээр санал, гомдол хүлээн авч байгааг тус арга хэмжээний үеэр мэдэгдлээ.