Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 2-6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг гаргажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх товтой байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд, 14:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанд биечлэн оролцож үг хэлж, асуултад хариулах аж.