fitness
  • 51 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-12

Вьетнамын Ханой хотод энэ сарын 7-ноос 14-нийг дуустал Азийн Волейболын Холбоо (AVC)-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цом тэмцээн болж буй.

Энэ тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг "B" хэсэгт орсон юм.

Өмнө нь тус тэмцээнд 2023 онд оролцож, 10 дугаар байр эзэлсэн туршлагатай манай тамирчид энэ удаад эхний дөрвөн тоглолтод дараалан хожигдоод байв.

Тодруулбал Филиппин, Казахстан, Шинэ Зеланд, Индонезийн багт дийлдсэн. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Ираны эсрэг хийж, 25:18, 21:25, 14:25, 25:21, 15:11 буюу нийлбэр дүнгээр 3:2-оор өрсөлдөгчөө буулган авчээ.

Ингэснээр хэсэгтээ тавдугаар байрт жагсаж, есдүгээр байрны төлөө өрсөлдөх эрхтэй болж байна.

Одоогоор Филиппин, Казахстан болон Вьетнамын баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа аж. Өнөөдөр "A" хэсгийн сүүлийн тоглолт өндөрлөсний дараа Монголын багийн дараагийн өрсөлдөгч тодорно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн