fitness
  • 89 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгуулийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Ксения Дашуцина, зөвлөх Горан Петров нар Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж, УИХ-ын 2024 оны сонгуулийг ажиглаж, гарсан үр дүнгээ танилцуулжээ.


Энэ үеэр Горан Петров “Энэ удаа Монгол Улсад ажиллахдаа сонгуулийн ажиглалтын тайлан, зөвлөмжийг төрийн холбогдох байгууллагын удирдлагад танилцуулж байгаа юм. УИХ, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо болон бусад байгууллага санал, зөвлөмжийг таатай хүлээн авсан” хэмээн ярьсан байна.


Харин Үндэсний аудитын газраас Сонгууль ажиглах багаас гаргасан тайлан, зөвлөмжийг ажил хэрэг болгоход анхаарахын сацуу энэ хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.


Ташрамд дурдахад, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаныхан хамгийн анх одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар багаа Монгол Улс руу илгээж байсан аж. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн