fitness
  • 314 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар ямар үр дүн гарсан талаар мэдээллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоод дөрөв хоног өнгөрч байна. CCTV камерт харагдаж буй нөхцөл байдлаар уулзварын нэвтрүүлэх чадвар хүлээлтгүй болсон. Орой 20:00 цагийн үед уулын замын хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн түгжрэл сааталгүй байна. 

Уулзварын нэвтрүүлэх чадварыг 35.5%-аар нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Нэг цагт хэчнээн тээврийн хэрэгсэл уулзвараар нэвтэрч чадаж байгаагаар уулзварын нэвтрүүлэх чадварыг дүгнэдэг.

2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 07:00-08:00 цагийн үед 1,668 тээврийн хэрэгсэл Зайсангийн зам, ХААИС-ийн зүүн хойд уулзвараар нэвтэрч байсан бол нэг чигийн хөдөлгөөнтэй болгосноор нэгдүгээр сарын 23-ны өдөр 2,414 буюу уулзварын нэвтрүүлэх чадвар 44%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

Өдрийн цайны цагаар болон оройн оргил ачааллын үед хийсэн судалгаагаар тухайн уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдсэн байна.

Өнөөдөр өглөөний байдлаар Зайсангийн зам, ХААИС-ийн зүүн хойд уулзварын нэвтрэх чадвар 26%-нэмэгджээ.

Амралтын өдрүүдэд уг уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг судалгаандаа оруулаагүй. 

Зайсангийн тойрууг нэг чигт оруулж, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэнээр замын цагдаа зохицуулалт огт хийгээгүй. 

Уулын замын хөдөлгөөн дөрөв хоногийн хугацаанд зогсох шугам дээр хүлээлт үүсэхгүйгээр, урссан байдалтай байлаа" хэмээн тайлбарлав.

Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан билээ.

Бусад мэдээ

Зохион бүтээгчдийн олон улсын тэмцээнд Монголын баг II байрт шалгарлаа

Зохион бүтээгчдийн олон улсын тэмцээнд Монголын баг II байрт шалгарлаа

БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт оло

Өнөөдөр дэлхийн тэмээний өдөр

Өнөөдөр дэлхийн тэмээний өдөр

Жил бүрийн зургаадугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол У

Ариунзул С.
Ариунзул С.