fitness
  • 561 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Чаргаар гулгаж байсан хүүхэд гэмтэж, нас барсан гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд гарсан.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюунаас тодрууллаа.

"Нэгдүгээр сарын 24-ний өдөр 17:00 цагийн орчимд ухаангүй хүүхэд эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад есөн настай эрэгтэй хүүхэд уулын бэлд чаргаар гулгаж байгаад хашаа мөргөсний улмаас биедээ гэмтэл авсан байсан. 

Ямар гэмтэл, шарх үүссэнийг эмнэлгийн байгууллага тодорхойлно" гэлээ.

Мөн чаргаар гулгах үедээ бэртэж гэмтсэн тохиолдол их гарч байгаатай холбогдуулан ЦЕГ-аас цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа чангатгах, зориулалтын бус зүйлээр гулгахаас татгалзахыг анхаарууллаа.

Эрүүл Мэндийн Яамны төлөөлөл "Хүүхэд эмнэлэгт хүрч чадалгүй, замдаа нас барсан харамсалтай тохиолдол гарсан" гэв.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх. 

Бусад мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15)

Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэнэ

Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэнэ

Гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах, хүүхдийн байцаагчтай болох зэрэг асуудлыг тусгасан Шүү

Ариунзул С.
Ариунзул С.