fitness
  • 84 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар 2015 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүрийн 03-ны өдрийг  “Цус бэлэглэх өдөр” болгон тогтоосон.

2025 оны 7 сарын 3-ны өдөр уламжлалт өдөрлөгийн 123 дахь арга хэмжээ Үндэсний номын сангийн шинэ байранд ёслол төгөлдөр боллоо.

Энэ удаагийн арга хэмжээг Монголын Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв (ЦССҮТ)-тэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж буй HWPL олон улсын байгууллага зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Глобал Харилцаа холбооны газар (UN DGC) болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустайгаар үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын Монгол  дахь салбар нь 2023 оноос хойш  цусаа бэлэглэх нөлөөллийн аяныг тасралтгүй зохион байгуулан цусны хангамжийн тогтвортой байдлыг хангаж, цусаа бэлэглэх соёлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Энэхүү “Цусаа бэлэглэх өдөр” 123 дахь удаагийн арга хэмжээнд 150 орчим ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын байгууллагын төлөөлөл, Насан туршийн суралцахуйн төвүүдийн захирал, ажилтнууд хүрэлцэн ирж, цусаа бэлэглэлээ.

Өдөрлөгийн хүрээнд 100-с дээш удаа цусаа бэлэглэсэн донор Э.Буянжаргал, М.Долгор нарт “Мөнгөн донор”, Э.Нандинцэцэгт “Хүрэл донор” цол тэмдгийг гардуулж алдаршууллаа. 3 хүндэт донорынхоо бусдад амьдрал бэлэглэх эрхэм үйлсэд талархал илэрхийлэн байгалийн үзэсгэлэнт газрыг тольдож онгоцоор 15 минут агаарын нислэг хийх эрхийн бичгийг HWPL байгууллагаас гардууллаа. 

Цусаа бэлэглэсэн бүх хүнд гарын бэлэг гардуулж, оролцогчдоос супер шагналын сугалаа тодруулан, хамтдаа гэрэл зургаа татуулах, утасны зүүлт хийх, үндэсний бичгээр өөрийн нэрээ бичүүлж авах, хөрөг зургаа зуруулах зэрэг идэвхжүүлэлтийн ажлыг үнэ төлбөргүй хийж үйлчилсэн.

Мөн БЗД-ийн Насан туршийн суралцахуйн төвд шилжин явах цом гардуулсан бөгөөд тухайн байгууллага ирэх 8 дугаар сарын 03-ны цусаа бэлэглэх өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар боллоо. 

Тус өдөрлөгийн үеэр Монголын Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, HWPL байгууллагын Монгол дахь салбартай Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулсан бөгөөд жил бүрийн 7 сарын 3-ны цусаа бэлэглэх өдөрлөгийг HWPL байгууллагын нэрэмжит өдөр болгон зарласан юм.

Дашрамд дурдахад, HWPL олон улсын байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах бодлогыг дэмжиж олон нийтийн цусны донорын талаарх мэдлэг хандлага, дадлыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээг олон талт хэлбэрээр тогтмол зохион байгуулж 2025 оны “Хүмүүнлэгийн үйлсийг сурталчлагч байгууллага”-аар шалгарч Цусны донорын дэлхийн өдөр талархал гардан авсан билээ. 








Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн