fitness
  • 104 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй (2025.07.31) албан ёсны уулзалт хийлээ. Тэрээр хоёр орны олон жилийн бат бэх найрамдал, нөхөрлөлд тулгуурласан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

 


 

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлийн зүгээс хоёр талын харилцааны талаар элэгсэг дотно уур амьсгалд санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа тодотгов.

 

Талууд парламентын түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн