fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. 

БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч хүссэн тохиолдолд худалдаж авч болдог. 

2025-2026 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгийг тендер зарлаж, хэвтэж, түгээсэн буюу бэлтгэл хөтөлбөрөөс бусад сурах бичгүүд хүргэгдсэн. "Цөөн тооны сурах бичиг сургуулиудад очоод сургуулиуд сугалаа сугалуулаад байна" гэсэн асуудал гарч байна. Энэ бол буруу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асрах газарт байгаа хүүхдүүд, амьжиргааны түвшин доогуур хүүхдүүд сурах бичгээс хоцорч болохгүй. 

2019-2024 онд бүх сурах бичиг ЕБС-иудад ашигласан буюу 350 мянган багцыг 83 мянган хүүхэд ашигласан. Ковидын үед ашиглагдаагүй сурах бичгийн ашиглалтыг хоёр жилээр сунгасан. /нэг сурах бичгийг 4 жил ашигладаг/

Одоо 350 мянган багц сургуулиудад бэлэн байна. Сурах бичиг 100 мянган төгрөг байгааг үнэтэй байна хэмээн шүүмжлэл дагуулж буй. Сурах бичгийн захиалгыг цахимаар авна. Тухайн захиалгын дагуу анги удирдсан багш хүүхдэд сурах бичиг өгнө. Төлбөр тооцоо ч гар дээрээс биш, цахимаар, дараа төлбөрт болон дөрөв хувааж өгч болохоор зохицуулсан. Тодруулбал aplus.mn вэбсайтаар дамжуулж захиалгаа өгөх ба хөдөө орон нутагт ч хүргэлтээр ажлын 5 хоногт хүргэгдэнэ. Мөн ээж аав захиалга өгч болохоос гадна сургуулийн зүгээс ч шаардлагатай тоогоороо захиалж болно. 

Одоогоор сургуулийн номын сангаар дамжин төлбөртэй ашиглуулж буй түрээсийн сурах бичгийн үнэ БШУ-ны сайдын тушаалаар тогтоосноор 18-33 мянган төгрөг байна. Худалдах үнэ 38-48 мянган төгрөг байна. Сурах бичгийн багцын үнэ 94-129 мянган төгрөг, нэгж сурах бичгийн дундаж үнэ 7100 төгрөг бөгөөд бүтэн жил хувааж төлөх тохиолдолд нэгж сурах бичиг 2600 төгрөг байна. 

Энэ жил сурах бичиг түгээлтийг гар дамжсан биш, өөр хэлбэрт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн аймгуудын Боловсролын газарт хүргүүлж, тэндээсээ сургуулиуд өөрсдөө авахаар болсон. Захиалга, хүргэлт нь анги удирдсан багшаар дамжсан бол 24-72 цаг, хөдөө орон нутагт 5 өдөрт, дүүргийн нэгдсэн захиалгыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч түгээлт 10 дугаар сарын эхний 7 хоногт багтан бүрэн хийгдэнэ" гэлээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн