fitness
  • 40 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулган 2025 оны 9 дүгээр сарын 15-нд  нээлтээ хийлээ. Өмнөх парламентүүдийн үед УИХ-ын намрын ээлжит чуулганыг 10 дугаар сарын 1-ны өдөр нээдэг байсан бол түүхэндээ анх удаа ийн 15 хоногийн наана нээсэн нь энэ юм.  Энэ нь төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болгосонтой холбоотой юм. Төсөв хэлэлцэх үе шатыг таван удаагийн хэлэлцүүлэгтэй болгосноор УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй сайтар танилцах, судлах хугацаа нэмэгдэж, төсвийн төслийг иргэд олон нийтэд танилцуулах, салбар бүрээр хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, олон талын оролцоог хангаж, тэдний санал бодлыг тусгасан илүү чамбай, нухацтай төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан гэсэн үг юм. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл  эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу төсөв хэлэлцэн батлах гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа юм байна.  Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг 126 гишүүнтэй парламентын спикер онцлон анхаауулсан. Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласныг сайшаалаа.  Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзсэн юм байна. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь монголын хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа нөгөө анги тахимын хүрэлцээ, сурах бичгийн дутагдал, үдийн хоол хөтөлбөрийн ялгаварлан гадуурхалт гэх мэт бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахгүйг Д.Амарбаясгалан дарга хэлж байв. Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүссэн юм. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэйг ч орхигдуулсангүй.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн