fitness
  • 64 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

БНХАУ-ын Засгийн газраас үйлдвэрлэлийн салбар дахь илүүдэл хүчин чадал, нийлүүлэлтийн илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсаас авах нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс 2025 оны есдүгээр сард БНХАУ руу 9.29 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

БНХАУ сүүлийн саруудад нүүрсний үйлдвэрлэлд тодорхой хязгаарлалт тогтоогоод байсан. Уг арга хэмжээ нь тус улсын “хэт үйлдвэрлэл, бага үнийн эсрэг” anti-evolution” кампанит ажлын нэг хэсэг юм.  Уг  шийдвэрийн үр дүнд дотоодын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сарын турш дээд түвшинд хадгалагдаж байна. Мөн ган үйлдвэрлэлд ашиглагддаг металлургийн нүүрсний фьючерс үнэ 2025 оны 7  сараас хойш 30 хувиар өсчээ.

Wood Mackenzie компанийн металлургийн нүүрсний зах зээлийн ахлах зөвлөх Саймон Ву хэлэхдээ:

“Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын хил орчмын бага өртөгтэй экспортлогчдын хувьд томоохон боломжийг бүрдүүлж байна. Монгол улс нь ойр зайд, богино хугацаанд нүүрс хүргэх давуу талтай тул зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байгаа” гэж онцоллоо.

Мөн Kpler компанийн нүүрсний ахлах шинжээч Фират Эргене:

“БНХАУ-ын ‘нийлүүлэгчээ төрөлжүүлэх’ бодлогоос Монгол Улс тодорхой хэмжээнд ашиг хүртэж байна. Сүүлийн жилүүдэд Австрали, АНУ зэрэг гол нийлүүлэгч орнуудтай үүссэн худалдааны хурцадмал байдлын улмаас Монгол Улс илүү тогтвортой, урт хугацааны нийлүүлэгчийн байр суурийг эзэлж чадлаа” хэмээн дүгнэсэн байна.

Хүснэгт. БНХАУ-ын нүүрсний импорт, улсаар

Хүснэгт. Монгол улсын нүүрсний экспорт

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн