fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын  хэмжээнд олон  улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах 33 цэг үйл ажиллагаа явуулдаг. 

Зам тээврийн яам, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас эдгээр цэгийг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, одоогоор  12 цэгийг  бүрэн цахимжуулаад байна. 

Ингэснээр иргэд орон нутгийн замд гарахдаа  товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болсон. Бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл товчоон дээр 17.4 секунд зарцуулдаг байсан бол цахимжуулснаар  1-2 секундэд саадгүй нэвтэрдэг болсон.  

Иймд Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын дагуу Авто зам ашигласан цахим төлбөрийн нэхэмжлэлийг төлж барагдуулах аяныг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхлүүлж,  тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгүүд дээр саатуулан, хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн