fitness
  • 38 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын /COP30/ хүрээнд “Хэлэлцүүлгээс үйл ажиллагаанд: COP30-ыг эргэлтийн цэг болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Германы павильонд өчигдөр зохион байгуулжээ.


Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол зэрэг хүрээлэн буй орчны уялдаа сорилтыг салангид бус, нэгдсэн бодлого, уялдаатай үйл ажиллагаагаар шийдвэрлэх чиглэлээ танилцуулав. Мөн энэ үеэр Монгол Улс COP17-ын үеэр гурван том санаачилга дэвшүүлнэ гэдгээ зарласан талаар  БОУАӨЯ мэдээллээ.


Б.Батбаатар сайд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр /COP17/ бэлчээрийн тэргүүлэх санаачилга, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгдэв. 


Эдгээр санаачилга нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг Б.Батбаатар сайд онцоллоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн