fitness
  • 362 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийнэ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах боломжтой гэж мэдээллээ.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтаар мэдээллээ шалгахад алдаатай, зөрүүтэй байгаа асуудал үүсээд буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно" хэмээн мэдэгдсэн.

Бусад мэдээ

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Автотээврийн үндэсний төвөөс 12:00 цагт сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, цасаар шуурч, ав

ОБЕГ-аас шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

ОБЕГ-аас шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.