Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн /2026.01.23/ байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн зургаан удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Иймд:
Эх сурвалж: ОБЕГ