fitness
  • 449 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Япон Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас тус улсад ур чадвартай ажилтнаар ажиллах сонирхолтой гадаад иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармагийг ирэх хоёрдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Онлайнаар зохиогдох хөдөлмөрийн өдөрлөгийн үеэр “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцооны танилцуулга болохоос гадна ажиллах хүч авах хүсэлтээ илгээсэн Япон  Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй ажлын байрны мэдээлэл хийх юм.

Хөдөлмөрийн яармагаар:

  • Асрахуй,
  • Барилгын цэвэрлэгээний менежмент,
  • Аж үйлдвэрийн машины үйлдвэрлэл,
  • Цахилгаан электроник мэдээллийн үйлчилгээ,
  • Барилга үйлдвэрлэл,
  • Хөлөг онгоц ба хөлөг онгоцны эд ангийн үйлдвэрлэл,
  • Автомашины засвар үйлчилгээ,
  • Нисэхийн засвар үйлчилгээ,
  • Зочид буудлын үйлчилгээ,
  • Хөдөө аж ахуй, загасны аж ахуй,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээ гэсэн 14 төрлөөс сонголтоо хийх боломжтой аж. 

Тус өдөрлөгийн мэдээллийг 海外ジョブフェア | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com)  болон Virtual International Job Fair | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com) сайтуудаас аваарай.

Ташрамд дурдахад тусгай ур чадварын шалгалтад тэнцсэн болон ур чадварын дадлагажигч 2 хөтөлбөрт хамрагдаж амжилттай дуусгасан ажил хайгч дээрх линкээр бүртгүүлж, өдөрлөгт оролцох боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Бусад мэдээ

“Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнд бүртгүүлээрэй

“Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнд бүртгүүлээрэй

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатары

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс р

Ариунзул С.
Ариунзул С.